ОХУ-ын Ерөнхийлөгчийг В.В.ПУТИНГ баривчлах эрх МАНАЙ УЛСАД БАЙХГҮЙ. Тийм захидал ирээгүй!!
Үйл явдал
/
2024-09-02

Халх голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад төрийн айлчлал хийхээр болоод буй. Гэвч цахим орчинд түүнийг Монгол улсы Гаагийн шүүхэд баривчилж өгөх үүрэгтэй хэмээн цуурхал тараагаад буй билээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр албан мэдэгдэл гаргаж, худал, ташаа мэдээлэлд албан тайлбар өглөө. 

1. "Олон улсын эрүүгийн шүүх"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

2. "ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна" гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

3. "ОХУ-ын Ерөнхий прокурор галт зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн мэдээлэл нь мөн худал ташаа мэдээлэл болно.

Энэ мэт худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаа тул аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж байхыг иргэд олон нийтээс хүсэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.55.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.