Т.Батцогт НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМААР “гутлаа арчиж” байна
Үйл явдал
/
2024-09-04

 

Орон нутгийн сонгууль гадаа хаяанд ирчихээд байдаг. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт ч болоогүй, түүхийгээрэй байна. Том дуугарч, Х.Нямбаатарын урдаас арсалдсанаа улстөрч болчихсон гэж бодсон эндүүрэл байв. Ямар олигтой улстөрч чиньУИХ-д хоёр удаа нэр дэвшээд ЯЛАГДАХАВ дээ, зайлуул.

Нийслэлийн сонгуулийн хороонд нийт 15 нам, нэг эвсэл бүртгүүлж, сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Хуулийн дагуу хотод засаглаж буй МАН нэр дэвшигч нараа тодруулчихлаа. Дандаа шинэ, залуу, өндөр боловсролтой, инженер сэтгэлгээтэй мэргэжилтнүүдийг Х.НЯМБААТАР удирдан сонгуульд орохоо илэрхийлсэн.

Харин өнгөрсөн хавар гэнэт амилж гарч ирсэн Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт ялсан ч зүйлгүй, ялгадас дунд намынхаа нэрээр гутлаа арчиж байна. Баянзүрх дүүргээс УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшээд бараагүй тэрбээр гудамжнаас цуглуулсан гэмээр орилоо О.Отгонтөгс, Э.Энхзориг, Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, дуучин Б.Батхишиг буюу Бажи гэх мэт үхрийн бөөр шиг эрээвэр хураавар нөхдүүдийг нэгтгэсэн сурагтай.

Тэрчлэн өөрийг нь жолооддог Женко Х.Баттулгын компанийн хиамчид, талхчдаар багаа бүрдүүлсэн аж. Ардчилсан нам нийслэлд 2012-2016 онд л эрх барьсанаас өөрөөр нар үзэлгүй гурван сонгуульд ялагдчихсан. Одоо ч тэд нар үзэхгүй нь ойлгомжтой.

Ямартай ч Ардчилсан намынханыг арчаагаа алдаж, алдаагаа давтаж байх зуур ХҮН нам, “Үнэн ба Зөв” нам, “Иргэний зориг ногоон нам” гэх зэрэг нийгэмд танигдсан намууд илүү олон төлөөлөлтэй болж, нийслэлд сөрөг хүчний байр сууриас ханддаг болох боломж бүрдэх нь!!

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж үгтэй. Тэд үнэхээр суудлаа олохгүй нь.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.138.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.