Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын БҮХ СУРАГЧ ҮДИЙН ХООЛ ИДДЭГ болно
Үйл явдал
/
2024-09-06

Монгол улсын Их хурлаар сурагчдын үдийн хоолны асуудлыг нэлээд нухацтай авч үзэн, тодорхой шийдэлд хүрсэн. Эхний ээлжит бүх сургууль сургууль дээрээ гал тогоотой болох асуудлыг хуулийн хүрээнд шийдсэн. Гэтэл хотын сургуульд харамсалтай нь хэрэгжиж чадахгүй байгаа дээрх хууль орон нутагт тун ч сайн биелэлээ олжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ЕБС-ийн бүх ангийн сурагчид сургууль дээрээ ҮДИЙН ХООЛ иддэг болох нь. Одоогоор бага, дунд ангийнхан чанартай, хүртээмжтэй, порц ихтэй, шим тэжээлтэй хоол идээд эхэлсэн байна. Ирэх өвлөөс ахлах ангийнхан нь үдийн хоол иддэг болох нь. 

Цогт-Овоо сумын сургуульд 330 орчим хүүхэд суралцдаг бол тэдгээрийн 220  орчим нь ҮДИЙН ХООЛ иддэг болсон байна. Тус сумын удирдлагууд орон нутагт уул уурхай ажиллуулдаг компанийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрч, санхүүжилт босгон төсөвт төвлөрүүлэн, түүнийгээ сурагчдынхаа ҮДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД нэмж оруулсан нь ийнхүү бодит, үр дүнтэй ажил болжээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.250.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.