Лайвчин Д.МӨНХ-ЭРДЭНЭ хотын дарга Х.НЯМБААТАРЫГ Сонгинохайрхан дүүрэгт АМЛАН НЭР ДЭВШЧЭЭ!!
Нийтлэл
/
2024-09-03

Хуулийн дагуу сум, аймаг, дүүрэг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ улс төрийн нам эвслүүд тодрууллаа. УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН хэдий олонх болж Засгийн газраа бүрдүүлэх хэмжээний эрх авсан ч Засгийн газрын тогтвортой байдлаа хамгаалахын тулд АН болон ХҮН намтай эвсэж “Хурдтай хөгжлийн Зориг” хэмээх гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн яваа.

Хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд эвлэрсэн шиг Нийслэлд ч бас эвслийн маягийн шинэ бүрэлдэхүүн үүсгэе гэж гурван намын нийслэл хариуцсан дарга нар тохирсон гэдэг яриа гараад байгаа. Ямартай ч улстөрийн гол хоёр хүчин нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ тодорхой болгож. Нийслэлийн МАН-ын дарга бөгөөд одоогийн хотын дарга Х.Нямбаатар өмнө нь хоёр удаа гишүүн болсон Сонгинохайрхан дүүргээсээ НИТХ-д өрсөлдөхөөр багаа ахалсан байна. Түүний багт одоогийн СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар, өмнө нь тус дүүргийн Засаг дарга, дараа нь Хотын орлогч даргаар ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн газрын албаны дарга асан Г.Батзориг, УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан, хотын ерөнхий менежер Ц.Төрхүү нарын 10 хүн өрсөлдөх нь.

Харин хотын даргын өөдөөс алдарт лайвчин, АН-ын ҮБХ-ны гишүүн, авлига албан тушаалын хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын баг өрсөлдөхөөр болжээ. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийг нь шоронд хийж, ял эдлүүлсэн буруутан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн хотын дарга Х.Нямбаатарыг хэмээн үзэж, түүнийг ямагт гутаан доромжилж, орлогч, зөвлөхүүдийг нь байнга элдэвлэж байдаг нэгэн. Ямартай ч тэрбээр Нийслэлийн Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон байна. Гэвч шүүхээр ял шийтгүүлж байсан тул нийтийн албанд ажиллах эрх нь сэргээгүй байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.161.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.