Паралимпын медальт тамирчдад хүндэтгэл үзүүлж МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОЛОО
Үйл явдал
/
2024-09-03

“Парис 2024" Паралимпын наадмын тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв. Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож, анхны эмэгтэй аварга болсон Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.

Мөн Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулав. Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад Паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг, медалийн гэр, Паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.208.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.