Гэр бүлийн хөгжилд суурилсан БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ гэв
Үйл явдал
/
2024-09-05

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогод үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах ажлын хэсгүүдийг ажиллуулж байна. Сайд Л.Энх-Амгалан гэр бүлийн салбарын бодлогын шинжилгээний ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа.

Гэр бүл гэдэг нийгмийн үндсэн нэгж. Монгол Улсад 2023 оны байдлаар нийт 983.5 мянган өрх байдаг. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн тал дээр төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого нь нийгмийн хөгжлийн чиг хандлага, өөрчлөлттэйгөө уялдуулан шинэчлээгүй байсан. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлд суурилсан хөгжлийн болон нийгмийн хамгааллыг хөгжүүлэхээр тусгасан.

Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гэр бүлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээний агуулга, хэлбэрийг шинэчлэх шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцолж байна. Цаашдаа салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулах, өсвөр наснаас нь эхлэн гэр бүлийн боловсролыг олгож, эрүүл, тогтвортой харилцааг чухалчлах, сэтгэлзүйн зөвлөгөөг танхим, цахим аль ч хэлбэрээр өгдөг байх зохицуулалт хийнэ. Нийгэмдээ эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зэрэг бүхий л салбарын асуудал тул яамд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах чиглэл өглөө.й

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.