МАН-ын генсекээр Я.СОДБААТАР, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Г.ЗАНДАНШАТАР ажиллана!!
Нийтлэл
/
2024-07-02

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 08.30 цагаас хуралдахаар товлосон байна. Харин 10.00 цагаас шинэ парламентын анхдугаар чуулган болно. Үүгээр УИХ-ын даргаа сонгож, шинэ сайд нарт хэнийг санал болгосноо Ерөнхий сайд танилцуулах юм. Үүнээс өмнө МАН эрх баригч намын хувьд дотооддоо ямар Засгийн газар байгуулахаа хэлэлцэн тохирох шаардлагатай байв. Энэ асуудал сонгуулийн дараагаас яригдаж эхэлсэн. Ерөнхийдөө 126 суудлыг нам, эвслүүдийн авсан тоонд хуваах замаар хамтарсан Засгийн газар байгуулах эхний хувилбар гарч, олны анхаарлыг татсан.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа үргэлжлүүлэн тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон ч түүнд Ерөнхийлөгчийн тохироо зайлшгүй хэрэгтэй болсон. 01, 03 хоорондоо дараах улстөрийн тохироог хийжээ. Тухайлбал УИХ, Засгийн газраа Л.Оюун-Эрдэнийн хүмүүс удирдаж, МАН-аа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авч байгаа аж. Тухайлбал Ерөнхийлөгч өөрийн баруун гарын түшмэл Я.Содбаатараар МАН-ын гал тогоог ахлуулах бол өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг гудамжнаас татан авч өөрийн итгэлт хүнээ болгов. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албаа удирдуулахаар болсон байна. Тэрчлэн ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ өөрийн хоёроос гурван хүнээ сайд болгохоор тогтсон байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.