ЖЕНКОГИЙН халаасны хүн Хууль зүйн сайд О.Алтангэрэл гэж хэн бэ
Нийтлэл
/
2024-07-17

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга О.Алтангэрэл 2016, 2020, 2024 гээд УИХ-н гурван сонгуульд хүч үзэж 2024 оны сонгуульд ялалт байгуулав. 32 жил дан улаанаар эргэсэн Өвөрхангайчууд энэ удаа О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар гэсэн Ардчилсан намын гурван залууг сонгосон нь шинэ үзүүлэлт байлаа.

Шинэхэн гишүүд ч намдаа нэр нөлөөтэй, хүч чадалтай, бэл бэнчинтэйгээ илэрхийлж, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “ЗӨВШИЛЦӨЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-т сайд суух эрх авчихав. Анх удаагаа гишүүн болоод, давхар дээл өмсөнө гэдэг бол О.Алтангэрэлийн хувьд ТЭНГЭРИЙН УМДАГ атгахтай дүйх юм. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл гэж хэн бэ...

Товч намтар

1981 онд Өвөрхангай аймагт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1998 онд Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургууль,

2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч,

2017 онд Монгол Улсын Их Сургуулийг Төрийн удирдлагын магистр, эрх зүйн магистраар төгссөн, хуульч мэргэжилтэй.

Ажлын туршлага

2003-2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сургалтын офицер,

2007-2024 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,

2012-2014 онд Хууль зүйн яаманд Бодлого, зохицуулалтын газрын дарга,

2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хороонд Ёс зүйн хорооны дарга,

2023 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байна. Улсад нийт 20 жил ажиллаж буй туршлагатай гэжээ.

Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын хүн гэдэг. Түүнийг Ардчилсан намын дарга гэгдэж байсан үед намын дотоод үйл ажиллагаанд идэдхийлэн оролцож, Улсын дээд шүүхэд бичиг сачиг өгч явсан эрхэм. 2024 оны сонгуульд Ардчилсан нам 42 суудал авсаны дийлэнх нь мөнөөх л Ерөнхийлөгч асангийн толгойлдог МоАХ-ны нөхдүүд бий. Чингэхээр ардаа хамгаалалт, татлаа түлхээ сайтай учраас сайд болж буй гэж ойлгож болно.

Чингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгаа гардан авсан О.Алтангэрэлийн хувьд гараа сайн бол бариа сайн гэгчээр баяр наадмын өдөр салбарынхандаа шагналын хур буулгажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.227.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.