Төрийн хууль, Засгийн тогтоолын эсрэг САЛААВЧ ГАРГАЖ, 650 саяар АВТОБУС ТҮРЭЭСЛЭХ ГЭЖ БУЙ Н.БУДБАЯРТ хариуцлага тооцъё!!
Сэдэв, асуудал
/
2024-07-17

Монгол улсын Засын газраас төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд, компаниудын үрэлгэн зардал, хэрэгцээгүй зарлага, үр ашиггүй мөнгө үрэх бүх боломжийг хязгаарласан тогтоол гаргаж, улмаар үүнийгээ лавшруулан Төрийн хэмнэлтийн тухай хууль болгон УИХ-аар батлуулсан.

Уг нь Монгол төрийн хууль батлагдсан цагаасаа хэнбэ гуай ч байсан хэлбэрэлтгүй дагах ёстой. Харин “Тавантолгой Төмөр зам” компанийнхан л том толгойлж дураараа дургидаг хэвээр байна. Хэсэг ажилчид нь ажлын байрандаа архидан согтуурч, садар самуун, ёс бус зүйл үйлдэж байсан бичлэг нь нийтэд ил болсон. Гэтэл тэд татвар төлөгчдийн мөнгийг бас л зүй бусаар үрэх гэж байна.

Тодруулбал, 650 сая төгрөгөөр “АВТОБУС ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” авах ТТЗ/20240103081 дугаартай тендер зарлажээ. Ингэхдээ өөрийн хөрөнгөнөөс санхүүжүүлэх бөгөөд Улаанбаатар- Өмнөговь, Цогтцэций /Тавантолгой өртөө/ Улаанбаатар чиглэлд том оврын дөрвөн автобус, Улаанбаатар- Өмнөговийн Ханбогд сум, “Цагаан хад” баг, “Гашуун сухайт” өртөө чиглэлд том оврын хоёр автобус байх бөгөөд автобус тус бүр 14 хоногт нэг удаа рэйст явна гэж маршрут гаргажээ.

Олон ажилтантай, тэднийхээ амралт чөлөөт цаг, зав зайг хөдөлмөрийн хуулийн дагуу тааруулах нь компанийн үүрэг. Гэхдээ энэ мэтээр ажилчид зөөхийн тулд бусдаас автобус түрээслэж байхаар компанидаа автобус худалдаж аваад түүнийгээ байнга ажиллуулаад, нэг хүний ажлын байр гаргах нь нийгэмд ч тустай, нийтийн мөнгөнд ч хэмнэлттэй зөв шийдэл болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.87.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
boogii (66.181.160.11) 2024-07-17 17:11:11
iim yumnuudaa erunhii said ni zailuulaachee chadahgui yum bol uuruu zailaach haa bnaa nuguu say2 tn nuurs shaadag baterdene buldugniih ni us seddorjiig baingiin horoonii dargaar taviad ene ter nuguu gadaadad suuchaad bult2 usreed heden terbumaar ni mungu guivuulaad suugaa erunhiilugch erunhii said tumur zamiin darga naraa barij avchrah boloogui yu shudarga nuhur gej sanj baisiin shulam baisiin bishuu ... ene oyunerdene ene huniig uunii namiig demjij munch olon naiz nuhduusuu hundiirsunduu jiriin gishuud demjigchid ni end alaltsaj zodoldoj muudaj saidaj bj songuulia ugch baihad namiih ni dargiin bj baigaa tsarai ni ter gun utgun nuhen manan bii bolgoj ard tumnii songoltiig ugui hiigeel novsh yumaa...