Иргэд нь ядуу, аймаг нь хөгжилгүй байхад 1,2 ТЭРБУМААР КИНО ТЕАТРЫН БАРИЛГА худалдан авдаг УХААНТАЙ ДАРГА нар!!
Сэдэв, асуудал
/
2024-07-17

Монгол улсын 21 аймаг дундаас хөгжил, нийгмийн үзүүлэлт, боловсролын үнэлгээ зэргээрээ сүүл мушгиж, аргаш татдаг нь Завхан аймаг. Аймгийн төв нь төвлөрдөг Улиастай хотыхон хог шороондоо дарагдсан, холын гийчин очиход тухтай амрах зочид буудалгүй, хөгжил буурай, амьдрал тааруухан газар.

Аймаг, орон нутгийн удирдлагууд нь нам дагасан нөхдүүд сонгууль гэж хөөрцөглөхөөс өөр шидгүй. Нутагтаа өнгө нэмж, үзэмж сайжруулах ганц ч барилга байгууламжгүй. Гэтэл Улиастай сумын удирдлагууд орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр КИНО ТЕАТР худалдан авах тендер зарласан байна.

Орон нутагт ажлын байр, эрүүл мэнд, боловсролын байгууллагын шинэчлэл хэрэгтэй болохоос КИНО ТЕАТР хэрэггүй юм. Иргэд нь ажилгүй, орлогогүй ядуу зөдүү байхад кино театр чухал гэж үзэж байгаа нь харамсалтай.

Тодруулбал 2024 оны 07 сарын 09-нд нээлттэй тендер сонгон шалгаруулах аргаар ЗААХААГ/20240101120 дугаартай тендерийг Завхан аймгийн Улиастай сумын, Жинст багийн нутгийн удирдлагын ордноос зарлажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.134.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.