Оюу толгой ХХК-ийн ажилчид өөрсдийн эрх ашгийн төлөө жагсаж байна
Үйл явдал
/
2024-07-25

Оюу толгой ХХК-ийн ажилчид хууль зөрчсөн асуудлаас болж жагсаал хийж байна. Эдгээр асуудлыг дурдвал

1. Хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийснээс хойш илүү цагийн мөнгө огт өгөөгүй. Өдөрт 12 цаг ажилладагийн 4 цаг нь илүү баг болж бодогдох ёстой. Гэвч сүүлийн хоёр жил илүү цагийн мөнгө олгоогүй.

2. Ажлын цагийг нэгтгэх журам гарснаас хойш шөнийн нэмэгдэл, илүү цагийн мөнгийг нэгтгэж оруулахаа больсон. Үүнээс шалтгаалан Оюу толгой ХХК-ийн ажилчдын цалин 60-70% хүртэл буурсан. Эдгээр асуудал нь уурхайчид өдөр тутмын амьдралаа хэвийн явуулах, зээл төлөхөд хүндрэлтэй байна. Тухайн асуудал шийдвэрлэгдэлгүй хэтэрхий удсан болохоор жагсаал хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.229.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.