Увс нуур хилийн цаана орсон асуудлыг Хил хамгаалах байгууллага тайлбарлав
Үйл явдал
/
2024-07-26
Цахим орчинд Увс нуурыг хилийн цаана орсон мэдээлэл олны дунд талцлыг төрүүлээд байгаа асуудалд Хил хамгаалах байгууллагаас албан ёсны тайлбар гаргалаа.
Монгол Улс, ОХУ-тай 3543 км хэсгээр хиллэдэг бөгөөд үүний 680 километр нь усан хил байдаг.
Монгол Улс, ОХУ-тай 1958 болон 1976 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондын хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан. Хоёр улсын хооронд байгуулсан 1958 оны гэрээнд Увс нуурын хэсгийн хилийн шугамын явалтыг “Оргих голын адаг уруу шулуун шугамаар зүүн өмнө зүгт чиглэн Увс нуур дээгүүр явж, уг голын адагт хүрнэ” гэж тэмдэглэсэн.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг 1987-1996 онд хамтран шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд Увс нуур хойд хэсгээр 9,36 км усаар Оросын Холбооны Улстай хиллэж байгааг шалгаж тогтоосон байдаг.
Увс нуурын усны түвшин нэмэгдэж, багасахтай холбоотойгоор Оросын Холбооны Улсын талд хамаарах усны хэсэг өөрчлөгдөх тохиолдол гардаг ч, Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
1
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.12.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongol (202.55.188.94) 2024-07-28 01:16:45
Өөх ч биш булчирхай ч биш лалрын мэдэгдэл бн!!! Тэгээд наадах чинь тодорхой хэсэг нь угааса ОХУд л харьяалагддаг юм бэ шд!