ХББОСЯ: Авилгын эсрэг бага хурал зохион байгуулж байна
Үйл явдал
/
2024-08-06

“Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт бага хурлыг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт бага хурлыг 2024 оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулж байна.

Уг бага хуралд АНУ-ын Засгийн газар, Олон улсын мансууруулах бодистой тэмцэх хууль сахиулах товчоо, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх багийн мэргэжилтнүүд болон Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны авлигатай тэмцэх зөвлөх ноён Жон Хайде, тус албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн эрх зүйн мэргэжилтэн хатагтай Мегуми Хара нар “Монгол Улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд томоохон шинэчлэл хийж байна. Иймд үндэсний хэмжээнд авлигатай тэмцэхэд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг зүй ёсоор хүлээн зөвшөөрч, өөр хоорондоо болон засгийн газартай мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тэдний оролцоог бүрэн дүүрэн ашиглахад хангагдаагүй техникийн туслалцааны хэрэгцээг тодорхойлох нь чухал бөгөөд цаг үеэ олсон ажил болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Бага хурлыг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нээж хэлсэн үгэндээ авлигатай тэмцэхэд шударга ёс, ил тод байдлыг нийгэмд цогцлооход төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нээлттэй, хуулийн хүрээний хамтын ажиллагаа нэн чухлыг дурдаад өмнөх бага хурлаар гарсан санал дүгнэлтэд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга зам, алхмыг тодорхойлох нь бага хурлын нэг зорилго гэдгийг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

“Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт бага хурлаар талууд иргэний нийгэмд үйлчлэх харилцааны механизм, иргэний нийгмийн байгууллагад туслах, нөлөөллийн ажилд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээлэл цуглуулах өнөөгийн туршлага, дутагдал, боломж, нээлттэй эх сурвалжийн мэдээллийг ашиглах чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн сэдвээр санал солилцож цаашид хийх алхмыг тодорхойлно.

Уг бага хурлыг зохион байгуулснаар авлигатай тэмцэхэд иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн оролцоог хангах таатай орчныг бүрдүүлэх, эргэх холбоо бий болгох алхмыг тодорхойлох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оролцогч талуудын түншлэлийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.

Бага хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Төрийн мэдээллийг ашиглах”, “Шийдвэр гаргах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн санаа бодлыг тусгах”, “Харилцаа холбоо, мэдээлэл ашиглалтыг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг шийдвэр гаргахад тусгах арга замыг тодорхойлох, хуваалцах” зэрэг сэдвээр ярилцана.

May be an image of 3 peopleMay be an image of 4 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.62.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.