ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина
Үйл явдал
/
2024-08-06

ХУД-ийн  ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто замыг барина. Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ үеэр НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр шинээр барих авто замын трасст өртөж байгаа байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзаж, зөвшилцлөө. Тодруулбал,  ААН, иргэдийн төлөөлөл замын трасст өртөж буй газраа үнэлж, нийслэлд худалдахаар зөвшилцөв.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.23.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.