Х.НЯМБААТАР: Нэг чиглэлд явдаг хүмүүс МАШИНАА ДУНДАА ХЭРЭГЛЭХ, ОЙРХОН БОЛ АЛХАХЫГ уриалж байна
Үйл явдал
/
2024-08-22

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хоёрдугаар үе шатыг есдүгээр сард эхэлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв. Энэ хүрээнд масс тээврийн автобуснуудыг оруулж ирж, үйлчилгээнд явуулах юм байна. 

Хотын дарга Х.Нямбаатар "Хотын захиргаанаас "Eco mobility" гэдэг уриалгыг гаргахаар бэлдэж байна. Нэг ажил, нэг чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе, ойрхон бол алхдаг соёлд шилжье, унадаг дугуй, нийтийн тээврийг ашиглая. Энэ чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлууд хийнэ. Нийтийн тээврийн хоёрдугаар үе шат есдүгээр сард орж ирнэ" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.223.171.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГАНАА (103.111.68.3) 2024-08-26 12:46:37
Зөв Мопед дугуйны асуудалыг дэмжээд өгөөч даргаа