"Ub food festival-2024" наймдугаар сарын 23,24,25-ны өдрүүдэд болно
Үйл явдал
/
2024-08-22

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээ 8 дугаар сарын 23,24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна. Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан болох юм.

Ташрамд, "UB FOOD FESTIVAL- 2024” арга хэмжээний үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.179.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.