Б.ЦЭЦЭГ: Хүнд туслахыг би БУЯН гэж боддог учраас 1000 ээжийг жаахан ч гэсэн баярлуулъя гэж зорьсон
Үйл явдал
/
2024-08-22

Иргэн Б.Цэцэг 1000 ээжид Япон улсын "SMART KIDS" брэндийн нярай хүүхдийн живх бэлэглэв. Тэрбээр өөрийн хөрөнгөөсөө тодорхой хувь гаргаж, нийгэмд нөлөөлөл, сайн санааны хандив үзүүлж буй нь тэр юм. Живхээ 0-3 настай, 8-14 кг жинтэй нярай хүүхдийн живхийг үнэ төлбөргүй олголоо. Үнэгүй живх авахаас цугларсан иргэд нярай хүүхдээ тэврэн, хүүхдийн ягаан дэвтрээ барьсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалганы урд урт дараалал үүсгэн, бороонд норон зогссон ч харамсалтай нь бүгдэд хүрэлцсэнгүй. 

Живх тараасан сайн үйлсийнхээ талаар иргэн Б.Цэцэг "Хэн нэгэн ивээн тэтгэгчгүйгээр, хувиасаа хөрөнгө гаргаад энэхүү сайн үйлсийн аяныг өрнүүлж байна. Хичээл сургууль эхлэх гээд эцэг эх бүр сургуулийн хүүхдийнхээ хэрэгслийг бэлтгэхээр санхүүгийн хүндрэл үүсдэг цаг үед нярай, бяцхан жаалуудын 10 хоногийн живхний хэрэгцээг хангая гэж зорьсон. Үүгээрээ ямар нэг нэр алдарт хүрэх, ашиг олох гэсэн санаа огт байгаагүй. 2011 оноос хойш өөрийн чадлын хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлж, бусдад туслаж ирсэн. "Өнөр бүл" төвийг анх компюьтержүүлж байснаас өнөөг хүртэл нийгэмд тустай үйл хийх гэж ирсэн. Харамсалтай нь төсөөлж байснаас олон хүн ирлээ. Живх маань хязгаартай тул заримд нь хүрсэнгүй. Уучлаарай. Монголчуудын минь амьдрал ямар хэцүү байгааг мэдэрлээ. Миний чадал ердөө энэ хүрээд дуусаж байна. Хүнд туслахыг би БУЯН гэж боддог учраас сайхан сэтгэлээ ийхүү гаргаж байгааг минь зөвөөр ойлгож хүлээж аваарай" гэлээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
5
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.145.171.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(139.5.216.125) 2024-08-22 21:13:43
Odor Fb dre iim tuhai unshsan shoolj bsnd uuchlaarai burhan chamaig iveel boltugai
(66.181.161.16) 2024-08-22 18:59:25
tsetsegtee bayrlah l bna