УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН эмэгтэйбүүдийн чуулга уулзалтад оролцож буй төлөөлөлтэй уулзлаа
Үйл явдал
/
2024-08-23

“Дэлхийн Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцож буй Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны баруун аймгуудын Салбар зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. Өнгөрсөн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн тухай хуульд намын жагсаалтад 48 нэр дэвшигч оруулахдаа эрэгтэй, эмэгтэй гэж эрэмбэлэх, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар удирдах албан тушаалд нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас багагүй байх зэргийг тусгаж чадсан.

Үүний үр дүнд 126 гишүүнтэй шинэ парламентын 25 хувь нь эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна.

Цаашид намуудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр тэдний зорилго, санал бодол шийдвэр гаргах түвшинд хангагдаж чадна гэж үзэж буй.

Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, жендэрийн тэгш байдал хангагдсанаар олон салбарын дуу хоолойг хууль тогтоомжид тусгах, эв нэгдэл, зөвшилцөл илүү бий болох боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.