Голомт банкны “Акояа” шинэ салбар нээгдлээ
Үйл явдал
/
2024-08-29

Голомт банк энэ онд хэд хэдэн шинэ байршил дээр салбараа нээж, иргэд, харилцагчдад үйлчилгээгээ илүү ойртуулаад буй. Бид өмнө нь “Цэнгэлдэх”, “Гөү Тү Маркет” салбар болон санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх “Лизингийн төв” зэрэг шинэ салбар, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн бол өнөөдөр Улаанбаатар хот дахь салбарынхаа тоог дахин нэгээр нэмэгдүүлж, “Акояа” салбарынхаа үүд хаалгыг албан ёсоор нээлээ.

Нээлтийн зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Харилцагч төвтэй үйлчилгээний хамгийн гол цөм нь харилцагч хүссэн газраасаа, хүссэн цагтаа банкны үйлчилгээг саадгүй авахад оршино. Тиймээс Голомт банк энэ онд дижитал үйлчилгээ болон салбарын үйлчилгээ аль алийг нь хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байна. Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар 

 

Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан 2024.08.31-нийг дуустал “Акояа” салбараар үйлчлүүлсэн харилцагчдад Si дебит картыг шалгуур үзүүлэлт, элсэлтийн хураамжгүй захиалах боломжоор бэлэг барьж байгаа тул эрхэм харилцагч та урамшууллын хугацаа дуусахаас өмнө тус салбараар заавал зочлоод гараарай.

Шинэ салбарын байршил, холбогдох утас, цагийн хуваарьтай танилцах бол ЭНД дарна уу.

Голомт банк харилцагчдадаа илүү ойртож, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр шинэ ажлын байрыг тасралтгүй бий болгож, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийг улам бүр нэмэгдүүлсээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.174.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.