Олон жил ярьсан ДҮҮЖИН ТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГААГ татан буулгалаа
Үйл явдал
/
2024-08-30

Одоогийн УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа эхлүүлж, Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж байсан билээ. Тэгвэл НИТХ-ын 2021 оны 12 сарын 30-нд тус байгууллагыг татан буулгах шийдвэр гаргасан.  Харан өнөөдөр албан ёсоор татан буугдсан байна. Ингэхдээ тус байгууллагатай өр авлагатай хүмүүс, ААН иргэд холбогдож, төлбөр тооцоогоо дуусгахыг хүссэн зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлжээ.

Францын Засгийн газартай хамтарч Улаанбаатар хотын замын түгжрэлийг буурулуах зорилгоор агаарын дүүжин тээврийг явуулах бодлого яригдаг, улмаар тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд туршлага судлах айлчлал хийж байсан.

Хотын дарга асан С.Амарсайханы өгч байсан яриагаар бол "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орох байв. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн баримт гарч байв.

2024 оны 04 сард Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр төслийн шав тавих ёслол өнөөдөр Яармагийн Арцатын аманд болж байв. Арцатаас нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах дүүжин тээврийн чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэж онцлож байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.229.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.