АНУ-ын Калифорнийн Их сургуулийн профессор Мэй Лин Спенсэрийг хүлээн авч уулзлаа

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Р.Онончимэг, А.Отгонцэцэг нар АНУ-ын Калифорнийн Их сургуулийн профессор Мэй Лин Спенсэрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, хуульч, орчуулагч Ц.Одонжав болон бусад албан хаагчид оролцов.

Уулзалтаар ШЕЗ-өөс зохион байгуулж буй шүүгчийн сонгон шалгаруулалт, АНУ-ын хуульчийн мэргэжлийн шалгалт явуулдаг аргачлалын асуудлуудаар харилцан мэдээлэл солилцов. Профессор Мэй Лин Спенсер нь АНУ-ын Төрийн департментаас хэрэгжүүлдэг "Фулбрайтын мэргэжилтэн" хөтөлбөрийн хүрээнд хуульчдын холбоонд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.172.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.