Үндэсний бичгийн анхан шатны сургалт эхэллээ

  Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөтлөн явуулна гэж заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд "Үндэсний бичгийн анхан шатны түргэвчилсэн сургалт”-ыг өнөөдөр /2024.06.24/ эхлүүллээ.

  Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны ажилтан, албан хаагчид танхимаар оролцож, бусад шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид цахимаар хамрагдаж байна.
                 Сургалт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-10:30 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.197.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.