Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зарлигаар баталсан Төрийн ёслол хүндэтгэлийн журамд зааснаар жил бүрийн долдугаар сарын 10-нд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг. 
                 Хүндэтгэл үзүүлэх ёслолд өнөөдөр (2024.07.10) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  төр, нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаадын улс орнуудын Элчин сайд нар, ЭСЯ-дын төлөөлөгч нар оролцов. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг оролцлоо.      

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.