НАБГ: Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нийт албан хаагчид ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ
Үйл явдал
/
2024-05-15

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нийт албан хаагчид 05 дугаар сарын 16-ны өдөр СБД 14 хороо, Дамбадаржаа гүүрнээс урагш, баруун талаараа явган гүүр хүртэл гол, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.

Цэвэрлэгээнээс гарсан 15 шуудай хог хаягдлыг ачих боломжтой газар бөөгнүүлж тухайн хэсгийг хариуцсан Хэсгийн ахлагчид мэдээлж ажиллалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.