“Цахим тоглоом, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлье” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2020-09-14
Чингэлтэй дүүргийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”, “Монголын Скаутын холбоо”-той хамтран ухаалаг утасны зохистой хэрэглээг өсвөр насны хүүхэд багачуудад таниулах, цахим донтолт гэж юу болох, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг скаутын хөтөлбөрөөр дамжуулан хүргэж байна.
Ингэхдээ хүүхдүүдэд бие даах, зөв хүмүүжил олгох, төлөвшүүлэх, олон нийттэй харилцах хандлагад суралцуулах зорилгоор “Цахим тоглоом, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлье” арга хэмжээг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд дүүргийн 12 дугаар хорооны 23 хүүхэд хамрагдсан байна.
 
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.