УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувь эзэмшдэг компаниуд авсан “С” ЗӨВШӨӨРӨЛТЭЙ танилц
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-10-17

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь Баянхонгор аймагт төрсөн. “Номгон санчир” авто сургуулийг үүсгэн байгуулагч.  2020 оны УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж 19076 хүний санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн сонгуульт ажилтайгаар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан.  Сонгуульд нэр дэвших хүртлээ нутгаа “услаж” олон жийп хөлөглөж явсан. Уул уурхайн бизнест бусдын адил гар дүрж, нүүрс тээврийн олон компани шинээр байгуулж “С ЗӨВШӨӨРЛИЙН АВЛИГЫН ХЭРЭГ”-т нэр холбогдож өөрийнхөө түүхийг зузаатгаж яваа нэгэн.

Тэрбээр АТГ-т гаргаж өгсөн ХОМ-тээ Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Өөрийн орлогоо 800 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18 сая төгрөг. 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай. 220 сая төгрөгийн “Lexus 570” автомашинтай аж.  100 сая төгрөгөөр үнэлэх өмчлөх эрхийн 270, 750 ам метр газартай бөгөөд 318.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.  Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 700 сая төгрөгийн хадгаламжтай.

800 сая төгрөгийн авлага, 160.2 сая төгрөгийн зээлтэй.  “Премиум кастомс” ХХК,  “Тэнгри транс групп” ХХК,  “Сан тээвэр групп” ХХК,  “Ульгансар транс” ХХК,  “Өлзийт зам трейд” ХХК,  “Номгон Санчир групп” ХХК, “Топ транспорт” ХХК,  “Топ капитал” ХХК,  “Ти Эс Ти” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  “ХАБ таны төлөө” ТББ-д хувь эзэмшдэг.  Таван тусгай зөвшөөрөлтэй.

Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт бүхий 80 сая төгрөгтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

УИХ-ын болсоныхоо дараа тэрбээр өөрийн нэр дээрх аж ахуй нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлчихсэн байдаг.

Түүнийг С ЗӨВШӨӨРӨЛТЭЙ хэрхэн холбогдсон тухай хөндөж үзье.

Түүний хувь эзэмшдэг “Топ транспорт” ХХК нь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “JOC UNIWELL INDUSTRIAL Co.Ltd”-тай хамтран ажиллах JUI20200929 тоот тээврийн гэрээ байгуулж БНХАУ-ын хилийн боомтоор нүүрс тээвэрлэхээр болсон тул тээврийн хэрэгсэлийг бүртгүүлэх шаардлага үүссэн. Улмаар “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2019 оны 08 сарын 23-ны өдөр 1,000,000 тонн коксжих нүүрс худалдах, худалдан авах ETT-2019/642 тоот гэрээ байгуулан “Топ Транспорт” ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгслийг “ЭТТ-ЦХ” чиглэлийн ачилтанд бүртгэл хийлгэжээ.

 

 

 

А.Адъяасүрэн гишүүний хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн “Топ-транспорт” ХХК нь Дорноговь аймгийн ХАНГИ, БНХАУ-ын МАНДАЛ боомтоор хил нэвтрэх “С ” зөвшөөрлийг 2019 оны III улиралд 23, VI улиралд 21 удаа гаруулан авсан баримт байна.

Мөн Гашуун Сухайт-Ганц мод боомтын чиглэлд 2019 оны IV улиралд "С" төрлийн зөвшөөрлийн бичиг олгосон мэдээлэлд А.Адъяасүрэн гишүүний хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Сан тээвэр групп” ХХК 232, “Топ транспорт” ХХК 35, “Тэнгри транс групп” ХХК -247, “Ульгансар” ХХК -195 тус С зөвшөөрөл олгосон гэж бүртгэгджээ.

 

 

 

 

ЧУХАМ ЯАХ ГЭЖ...

Тэрбээр өөрийн хувь эзэмшдэг “Топ транспорт” компаниа 2020 оны 08 дугаар сард А.Санчир, А.Амгалан нарын нэр дээр шилжүүлжээ... Их ашиг олдог уул уурхайн бизнесээсээ яагаад өөрийгөө татах болов.  С зөвшөөрлийн АВЛИГЫН ХЭРГЭЭС нэрээ цэвэрлэх гэсэн оролдлго уу, аль эсвэл өөр бизнес хүч үзэх гээд байна уу...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.