Д.Ганбат: Мянгат малчин хүртэл ХҮНСНИЙ ТАЛОНД хамрагдчихсан байна
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-10-19

УИХ-дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Ганбат хүнсний талон олгосон нь эзэддээ очдоггүй. Тухайлбал энэ халамж санал худалдан авах зүйл болсон. Мянгат малчин хүртэл хүнсний талон авч байна... Үүнийг анхаарах ёстой. Халамжаасаа илүү хөдөлмөр эрхлэх чиглэл рүү явах нь зөв.73 төрлийн нэг их наяд 653 сая төгрөгийн халамж олгож байна. 2021 оны төсвийн зарлагыг эргэн харах ёстой гэлээ.

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.16) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ Цар тахал дэгдсэн өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн бодлогын багц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Тухайлбал, эхний ээлжид иргэд, аж ахуйн нэгж, байгуулагын орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтны цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсний үр дүнд хувийн хэвшилд ажиллаж байгаа 700 мянга гаруй иргэний 87.5 тэрбум төгрөгийн орлого иргэдийн гарт үлдсэн байна. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, хувийн хэвшлийн 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73,000 орчим ажилтанд 25.2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгож байгаа мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 1,191,099 хүүхдэд мөнгөн тэтгэмж олгосон бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүйн үр дүнд 105 мянга гаруй аж ахуйн нэгжийг 20 орчим тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон сайн дурын даатгуулагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөр 38.4 мянган аж ахуйн нэгжийн 401.8 мянган даатгуулагч, 144.3 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, энэ оны 4, 5, 6 саруудад нийт 271 тэрбум төгрөгийн чөлөөлөлт хийж, шатахууны үнийг бууруулах, малчдаас ноолуур худалдан авах, дотоодын үйлдвэрлэлд нийлүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг авсныг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.

Тэрбээр, энэ оны 2 дугаар сараас эхлэн 9 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид бууруулсан дүнгийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох татварын хөнгөлөлт үзүүлсэний үр дүнд томоохон зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө бууруулж, 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгчдийн түрээсийн төлбөр буурч нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан төдийгүй нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийт 67.3 мянган иргэнд олгоод байна.  2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлж, нийт 242,992 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.81.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.