Хадгаламжийн даатгалын корпораци гэж Монголбанкны харьяа нэгэн байгууллага бий. Тус корпорацийн захирлаар Х.Бум-Эрдэнэ гэгч эрхэм ажилладаг. Тэрээр 14,8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулжээ. Мөн 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөртөө 45 сая төгрөгийг нь авсан тохиолдол ч байна. Түүнчлэн SHANGRILA SPORT CENTER -ийн YOGA өрөөг 1 сараар авахдаа 30,000,000₮ байгууллагаараа гаргуулсан байна. Нэмээд 100,000₮ membership картныхаа үнийг хүртэл төлүүлж, төсвийн мөнгөөр “гараа угааж” яваа сүйхээтэй нэгэн юм. Хадгаламжийн даатгалын корпораци нь 2018 онд тус байгууллага 2, 852 сая төгрөгийн төсөвтэй байсан бол 2019 онд 3 тэрбум 376 сая төгрөгийн төсөвтэй Монголбанкны харьяа хэлтэс юм.
Хадгаламжийн даатгалын корпораци юу хийдэг байгууллага вэ...
Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан. Банк татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкин дахь харилцах, хадгаламжийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгох үйлчилгээг үзүүлдэг. Банк таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлж, сан бүрдүүлж байдаг бөгөөд банк татан буугдсан тохиолдолд тус сангаас танд нөхөн төлбөр олгодог байгууллага юм.
Тус байгууллагын Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны даргаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн ажилладаг бол гишүүдэд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга С..Цэрэнбадрал, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Н.Батсайхан, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг нар ажилладаг байна.
Х.Бум-Эрдэнэ гэж хэн бэ...
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат. 1998-2005 он хүртэл Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2006-2014 хүртэл Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс дэд дарга хүртэл ажиллаж байсан туршлагатай нэгэн. Харин 2016 оноос дээрх байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна.
Тэрбээр 2015 онд СЗХ-ны дэд дарга байхдаа АТГ-т гаргаж өгсөн ХОМ-тээ 41 сая 449 мянга төгрөгийн орлогтой гэж байсан бол 2019 онд 171 сая 585 мянга төгрөг болж дөрөв дахин өссөн байна. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2015 онд 2 сая 530 мянга байсан бол 2019 онд 17сая 255 мянга болж НАЙМ ДАХИН өссөн байна.
Түүнчлэн 560 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хашаа байшин нэг, авто зогсоол нэг, үйлчилгээний зориулалттай байгууламж нэгийг тус тус эзэмшдэг гэжээ. Нэг сая төгрөгийн үнэ бүхий Хятад мотоцикл эзэмшдэг байна. Хоёр саяын үнэ бүхий хурдан удмын адуу хоёртой бол 18 саяар үнэлэгдэх Эзэмших-0,04 га-1, Өмчлөх-0,07 га-1-тэй. 536 сая 32 мянган төгрөгийн хадгаламжтай, 495 саяын авлагатай, 386 саяын зээлтэй гэж 2019 онд мэдүүлжээ. Мөн Умбайн шим ХХК-ний 50 хувь, Ирвес секьюрити ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.
Х.Бум-Эрдэнэтэй холбоотой нэг шуугиан бол оффшор бүс дахь НУУСАН ХӨРӨНГӨ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос 21 татваргүй бүсэд байрлах 200 000 гаруй нууц компанийн мэдээллийг ил болгосны дотор давхардсан тоогоор Монгол улсын 100 гаруй иргэн нэр холбогдоод байсны тоонд энэ эрхмийн нэр тодоор бичигддэг. Abros болон эхнэрийнхээ нэр дээр байрлах Doleway international компанийг мэдүүлэлгүй нуусан явдал. Монгол Улсын санхүүгийн салбар дахь бодлого,өнгө төрхийг тодорхойлох чиглэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаанд гар бие оролцож яваа энэ хүн оффшор бүсэд өөрийн шууд оролцоотой 4 компанитай, эхнэрийнхээ нэр дээр нэг компанитай байж ирснээ үгүйсгэдэг ч, Монгол HD телевизийн мэдээний албанаас Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран дэлгэж байгаа мэдээллээс үзэхэд Х.Бум-Эрдэнэ нь оффшор бүс дэх "ABROS” 2007 -2016, "GUMAX” 2008-2012, "IMPOX” 2008-2012, "TSAYARS” 2008-2012, "DOLOWAY INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурьдаж байгаагүй аж.
Тэрбээр “Энэ 2007 оны асуудал. Би тухайн үед найз нартайгаа нийлэн бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үед хятадуудтай нийлээд уул уурхай болон барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь оффшор данс Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Манайхан оффшор дансны муу талыг нь хараад байх шиг байна. Муу, сайн аль, аль талтай. Гадныхантай хамтарч ажиллахад татварын чөлөөтэй орчин байдаг байхгүй юу. Энэ данс одоо байхгүй. Тухайн үед байгуулагдаад л өнгөрсөн” гэсэн тайлбарыг хэлж байсан.
Панамын баримтуудаас харахад Тsayars 2008-2012, Gumax 2008-2012, Impox 2008-2012, Abros 2007 гэсэн дөрвөн оффшор компанитай аж. Х.Бум-Эрдэнэ дээрх компаниудыг байгуулсан ч үйл ажиллагааг нь явуулж чадалгүй хаасан гэж мэдэгдсэн. Тэгвэл Тsayars, Gumax, Impox зэрэг компаниудаа 2008 оны нэгдүгээр сард нээгээд 2012 онд хаажээ. Харин Abros компанийг 2007 оны наймдугаар сард байгуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь явуулж байгаа аж. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнийн мэдэгдэл бодит байдал дээрх баримттай ийнхүү зөрж байна гэсэн үг. Х.Бум-Эрдэнэ нь Тsayars компанийг өөрийн компанийн өөрийн хамаатны ах болон Монголыг Баяраатай хамтран байгуулжээ. Харин Gumax, Impox, Abros зэрэг компанийг Даваагийн Батбаяртай гэх хүнтэй хамтран 25 мянган долларын тэнцүү хувь нийлүүлэн байгуулжээ. Дээрх гурван компанийг тус бүр 50.000 долларын дүрмийн сантайгаар байгуулж байсан гэсэн үг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин