Шинэ төрлийн коронавирус буюу КОВИД-19 ид дэлгэрч байх үед төсвийн мөнгөөр цалинждаг 21 албан тушаалтан хандивын хөрөнгөөс өөрсдөдөө тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгосон нь нийгэмд шуугиан тарьж байсан. Энэ шуугиан дөнгөж намжиж эхэлж байхад хамгийн их буюу 315 мянган хүн амтай боловч хамгийн ядуу гэгдэх Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчид төсвийн нэлээдгүй их мөнгөөр өөрсдөдөө урамшуулал олгосон баримтыг бид оллоо.
2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийн гарын үсэг бүхий А/11 тоот захирамжаар тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2020 оны I улирлын ажлыг дүгнэж, төлөөлөгчдийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ тус урамшуулалд шаардагдах 167 сая 445 мянган төгрөгийг буцалтгүй тусламж нэрийдлээр ИТХ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас гаргахыг даалгажээ.
Тэдний урамшуулал ганцхан үүгээр зогсохгүй. Сонгинохайрхан дүүрэг урамшуулал нэрийн дор их хэмжээний мөнгийг тараадаг болох нь баримтаар нотлогдож байгаа юм. Жишээлбэл, дээр дурдсан 167 сая төгрөгөөс гадна 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр “Урамшуулал” нэрээр 213 сая 129 мянга, 14 сая, 220 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Дараа нь мөн оны долдугаар сарын 10-нд төлөөлөгчдийн 2-р улирлын урамшуулалд 166 саяыг олгожээ. Улс нийтээрээ коронавирусийн цар тахлын нөлөөгөөр бүсээ чангалж, улсын төсөв хэдэн их наядаар тасарчихаад байхад СХД-ийн “хамаг бүдүүн” дарга нар хэдэн зуун саяар нь өөрсдөдөө олгож суух нь дэндүү увайгүй үйлдэл гэлтэй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин