АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн өрсөлдөөн ширүүссээр байна. Олон арван улс орны гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын ирээдүй энэ улсын сонгуулийн үр дүнгээс шалтгаалах учир дэлхий нийтээрээ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг чих тавин хүлээж байна. Өмнөх жилүүдэд сонгуулийн үр дүн санал хураалт болсон өдрийн орой гэхэд тодорхой болдог байсан ч энэ удаа санал тооллого удааширч байна. Учир нь covid-19 цар тахлын улмаас зарим мужууд урьдчилсан байдлаар шуудангаар иргэдийн саналыг авсан юм. АНУ-ын хүн амын бараг гуравны нэг нв буюу 100 орчим сая хүн урьдчилсан санал хураалтад оролцсон билээ. Өнөөдөр өглөөний /2020.11.05/ 08.00 цагийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 төлөөлөгчийн саналыг аваад байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 264 саналтайгаар өрсөлдөгчөөсөө 40 саналын зөрүүтэйгээр тэргүүлж байна. Нийт 538 саналаас 270-ийг нь авч байж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн санал тооллогын процесс Пенсильван (20), Хойд Каролина (15), Жоржиа (15), Невада (6) болон Аляска (3) мужуудад үргэлжилсээр байна.
Мичиган (16) болон Висконсин (10) мужуудад Цагаан ордны өнөөгийн тэргүүн Доналд Трамп тэргүүлж явсан ч урьдчилсан сонгуулийн саналын хуудасны тооллогоор Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден илт илүүрхэж ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр нийт 264 электорал санал цуглуулсан юм.
Невада муж ялагчийг зарлах магадлалтай байна
Невада (6) мужийн санал тооллого одоогийн байдлаар 82-90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тус мужид Жой Байден 588 мянган санал авсан буюу 49.3 хувиар тэргүүлж байна. Харин Доналд Трампын хувьд Невада мужийн сонгогчдын 48.7 хувь буюу 580 мянга санал авсан байдалтай өрсөлдөөн ойрхон үргэлжилсээр байгаа юм. Хэрэв Жой Байден Невада мужид ялалт байгуулж, тус мужийн 6 төлөөлөгчийн саналыг авсан тохиолдолд нийт 270 электорал саналтай болж энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах болзлоо хангана. Тиймээс ажиглагчид Невада муж ялагчийг зарлана гэх хүлээлт үүсгээд байна.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп одоогийн байдлаар 214 электорал санал цуглуулаад байна. Урьдчилсан сонгуулийн саналын хуудасны тооллогоор Мичиган болон Висконсин мужуудад ялагдал хүлээснийхээ дараа тэрээр өөрийн твиттер хаягаар дамжуулан хүчтэй мэдэгдлүүд хийсэн юм.
Доналд Трамп өөрийн твиттер хаягтаа “Өнгөрсөн шөнө би олон чухал мужуудад тэргүүлж байсан бөгөөд тэдний бараг дийлэнх нь Ардчилсан намын удирдлага, хяналтад байдаг мужууд байсан. Дараа нь урьдчилсан сонгуулийн саналын хуудсыг тоолох явцад миний тэргүүлэл ид шидийн гэмээр нэг нэгээрээ алга болж эхэлсэн. Маш хачирхалтай” гэжээ. Дараа нь тэрээр “Тэд Пенсильван, Висконсин, Мичиган мужуудад Байдены саналыг хаа сайгүй авч байна. Энэ бол манай улсад маш муу! Яаж шуудангаар илгээсэн саналын хуудсыг тоолох бүрд ийм аймшигтай хэмжээний хувь өөрчлөгдөж болдог байна аа?” гэжээ. Харин Трамп хоёр цагийн өмнө “Пенсильван, Хойд Каролина, Жоржиа мужийн сонгуулийн ажиглагчид бүгд Трамп илүүрхэж байна гэж мэдээлсэн. Олон хүмүүсийн мэдээлснээр олон тооны саналын хуудсыг нууцаар тоололгүй орхисон байсан” гэсэн юм.
Монголын цагаар 09:00 цагийн байдлаар нийт саналын хуудасны 89 хувийг тоолоод байна. Электорал саналын тоо Доналд Трамп 214:264 Жой Байден гэсэн харьцаатай байна. Цагаан ордны өнөөгийн тэргүүн нийт сонгогчдын 48 хувь буюу 68.5 сая санал аваад байгаа бол Жой Байден сонгуульд санал өгсөн нийт иргэдийн 50.4 хувь буюу 71.6 сая санал авчээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин