УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуулаа. Тэрээр Монгол улсад орж ирж байгаа гадаад иргэдийн визний хугацаа дуусаж байгаа. Тэд орж ирээд яг юу хийж байгаа вэ гэдгийг бүрэн хянаж чадаж байна уу. Наад нөхдүүдэд чинь Монголын хууль үйлчлэхгүй, дураараа авирлаж байна. Монгол хэд хэдэн “China town” байна. Солонгос таун байна. Монголчуудыг оруулдаггүй. Хууль үйлчилдэггүй. 100 айлд юу болж байгааг мэдэж байна уу. Очсон уу. Хэдэн гудамжаар нь Хятадууд байгаа юм биш үү. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байна. Хадгаламжууд байна. Биеэ үнэлэлт, хүний наймаа, хар тамхины асуудал чинь энд явагдаад байгаа юм биш үү гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар: бид нар шалгалт хийсэн. 10 гаруй жил манай улсад амьдарсан. Огт цалин авдаггүй. Байгууллагын манаач хийдэг ийм хүмүүсийг илрүүлсэн. Албадан гаргахад бэлэн болсон. Дээр нь манай улсын Гадаадын иргэн харьяатын газарт их учир бий. Харваас бизнес эрхлэгч биш, хөрөнгө оруулж чадахааргүй хүнд ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ВИЗ олгочихсон байна. Тэр визийг олгосон хүмүүст албаны шалгалт хийж АТГ-руу шалгулуна. Ийм байж болохгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин