Коронавируст цар тахал дэлхий даяар тархаад буй. Монгол улсын хэмжээнд дотооддоо халдварласан тохиолдол 800 хол даваад буй. Ийм учраас УОК, ЗГ-аас гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа. Дэлхий нийтэд хөл хориог 90 хувь хүртэл хорьж халдварын голомтыг хумьдаг.
УОК, ЗГ гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож орлого нь тасарсаны улмаас зарим аж ахуй нэгжүүд үүд хаалгаа бариад байна. Үүний нэг нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сүүн дөрвөн өгөөж” ХХК юм.
Тус компани 13 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд “Коронавирусийн халдвар”-с шалгаалан тогтоосон “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ” шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан орлого нь тасарсаны улмаас ажилчдынхаа цалинг олгох боломжгүй болж 11 ажилтнаа АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ.
2019 онд 59 сая төгрөгийн алдагдалтай, 2020 оны эхний хагаст 39 саяын алдагдалтай ажилласанаас гадна татвар, даатгалд 36 сая төгрөгийн өртэй болсон гэдгийг гүйцэтгэх захирал нь ажлаас халах тушаалдаа онцолжээ.
Монгол улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сард баталсан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хууль бүх нийтийн бэлэн байдлын үед хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.
13.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, 13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах ёстойг хуульд заасан.
Дээрх 11 ажилтны хууль бусаар халж, ажилласан өдрийн цалинг тооцохгүй байхаар тушаал гаргасан нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан дээрх 11 ажилтны 10 нь бага насны хүүхэдтэй бол тав нь өрх толгойлон амьдардаг байжээ.
Бас нэг зөрчил нь тус компани эдгээр иргэдийг ажиллуухадаа “ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ” байгуулаагүй, хугацаа нь дууссан гэрээгээ сунгаагүй байсан бөгөөд ажлаас халахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг үндэслэсэн ч бас хууль зөрчсөн үйлдэл болов.
17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан нь “Сүүн дөрвөн өгөөж” ХХК-д хариуцлага хүлээх нөхцөл бүрджээ.
Тус хуульд 7.1.2.цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;
7.1.5.цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх;
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин