Монгол Улсын Засгийн газар хуралдаж УОК-ын саналыг үндэслэн хөл хориог сулрууллаа. Монгол улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Бид дэглэмийг буурууллаа. Одоо иргэд өөрсдөө хариуцлагатай байх зүйл рүү шилжиж байна. Маск зүүх, зай барихыг бусдаас шаардах эрхтэй. Зарим аж ахуй нэгжүүд хэвийн горимд шилжинэ. Би ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байгаа. Хоёрдугаарт улс орны эдийн засаг. Бид цөөхүүлээ шүү. Төр засагтайгаа хамтарч ажиллана. Ингээд Засгийн газрын тогтоолыг баталлаа. Төр засгаас гаргаж байгаа бүх шийдвэрүүд хэрэгжиж ёстой. Хорио цээрийн дэлэм бол зарим талдаа хүний эрхийг зөрчсөн зүйл ч байлаа. Бид халдварын голомтыг хумьж чадсан. Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэж бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжүүллээ. Хүний амь нас эрдсэнд харамсаж Засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйж байна. Цар тахлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Нийслэл, иргэд бүгд нэгдэж чадлаа. Одоо бид бүх ард иргэдээ ВАКЦИНЖУУЛНА. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Үүнийг бид үр дүнтэй, түргэн шуурхай хийж хэрэгжүүлнэ. Эмч сувилагч, цагдаа, Онцгой байдылн алба хаагч нартаа баярлалаа” гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин