“Мон-Топ трейд” ХХК-ны Тэнүүн-5 орон сууцны барилгын актыг улсын комисс зөвшөөрөх эрхгүй
Гэр хорооллын олон мянган айл хашаа байшингаа зараад орон сууцанд орж тухтай амьдрахыг “мөрөөдөж” байгаа энэ хүсэл, стандарт чанарын шаардлага хангаагүй орон сууцаа шахах гэсэн барилгын компаниудын эздийн шунал хоёр мөргөлдөж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 482 төслийн 66 мянга гаруй айлын орон сууц баригдаж байгаа юм. Тэдгээрийн нэг “Мон-топ трейд” ХХК-ийн барьж байгаа Тэнүүн-5 орон сууцны барилга юм. Уг компани барилгаа 2019 онд эхэлж 2020 оны 10 сард ашиглалтад оруулсан.Тус орон сууц нь 60 айлын, 11 давхар, таван машины гарааштай, 44-58 м2 талбай бүхий нэгээс гурван өрөө байрыг ашиглалтад оруулсан. Гэвч тус барилга нь монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль, дүрмүүдийг ноцтой зөрчжээ.
Дээрх хуульд зааснаар Барилгажих талбайн 70 хувиас хэтрэхгүйгээр барилгаа барьж,үлдсэн 30 хувьд нь тохижилтын ажил буюу ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зогсоол зэргийг шийдэх ёстой. Гэвч Тэнүүн-5 орон сууцны өмчилсөн талбайд нь тухайн орон сууцны барилга баригдсанаас өөрөөр хуульд заасан тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийгдээгүй байдаг.
“Мон топ трейд” ХХК Монгол улсад хэрэгжиж байгаа БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ үл хэрэгсэж байна...
Дээрх хууль тогтоомжид нийцсэн барилгыг улсын комисс хүлээн авч акт олгосны дараа оршин суугчдаа оруулах ёстой. Гэвч “Тэнүүн -5” орон сууцны барилгын зөвшөөрөгдсөн акт улсын комиссоос гараагүй байхад барьцаа хөрөнгө авч эхний айлаа стандартын шаардлага хангаагүй байрандаа оруулжээ. Ашиглалтад орж буй барилга байгууламжийн чанар стандарт, хууль тогтоомжийг мөрдсөн эсэхэд хяналт шаардлага тавьж, иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд Улсын комисс үзлэг шалгалтыг явуулснаар зөвшөөрөл олгодог.
Хамгийн хачирхалтай нь 11 давхар 60 айлын орон сууцны уг барилгыг мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт гараагүй, ашиглах, оршин суугчид амьдрах боломж бүрдээгүй байхад ЛИФТ-ийг нь хэвийн ажиллуулж байгаа нь ноцтой алдаа юм. Уг нь улсын комиссынхон хүлээж авч зөвшөөрөөгүй л байлтай. Эсвэл хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд БУСДЫН АМЫГ МӨНГӨӨР хаагаад байна уу...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин