1971 оны протоколыг танилцуулъя. Уг протоколд:
“БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг
байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон
хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын
Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны
7 дугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас
БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад
эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн
техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг
дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын
Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны
9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын
Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батласан.
Мөн Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн обьекттой холбоотой эрхийг Зөвлөлт Социалист бүгд найрамдах Холбоот улсын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашигаллтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр өливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг талууд 100 жилийн хугацаа дуусахаар хоёр жилийн өмнө хэлэлцээр хийх замаар хэлэлцэн тохиролцоно хэмээн тусгасан байна. Гэтэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих МУ-ын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн обьектууд Улаанбаатар хот болон Дархан уул аймагт нийтдээ 56 объятууд байдаг. Гэтэл дээрх дурдагдсан обьектууд дунд 3 цэцэрлэг, 1 сургуулийн барилгууд байна. Түүний 2 нь БЗД-ийн хамгийн их хүн амтай хороо болох 4,5 хороонд байдаг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин