Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах эрхэм зорилго бүхий Зам тээврийн хөгжлийн яам нь төсвийн зарцуулалтыг иргэдэд ил тод тайлагнах ёстой шилэн дансыг хөтлөхдөө нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг л болж байна.
2020 оны Зам тээврийн яамны төсөв таван тэрбум 456 сая төгрөгөөр батлагдсан. Гэтэл энэ оны хугацаанд нийт 11 сарын шилэн дансыг хөтлөхдөө бүх сарууд нийлээд 500 орчим сая төгрөгний тайланг хөтөлсөн байна. Таван тэрбум 456 сая төгрөгийн төсөв батлагдсан байтал түүний арван хувьд нь хүрэхгүй мөнгийг зарцуулсан тухай тайлагнажээ. Мэдээж төсөвлөгдсөн мөнгийг нэг төгрөг үлдээлгүй сар сардаа зарцуулдаг байх харин үлдсэн таван тэрбум төгрөгний зарцуулалтыг ард түмэнд тайлагнаж болохгүй байгаа гэж үү?
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин