УБЦТС-нд Шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилт 1.8 тэрбум төгрөг олгогдсон гэтэл цахилгааны төлдбөр яагаад өндөр бодогдоод байна вэ?
Хөл хорионы үеэр иргэдийн ахуйн цахилгааны төлбөр 1 хувиар нэмэгдсэн талаар албаны хүн тайлбарласан. Гэтэл энэ сард иргэдийн цахилгааны төлбөр хоёр нугарсан өндөр үнээр бодогдсонд иргэд үнэхээрийн бухимдалтай байсан билээ. Зарим иргэдийн хэлж буйгаар шөнийн тогийг тэглэхгүй байна. Хасагдаж байгаа гэсэн нөлөөлөл алга зуны саруудаас бага хэрэглээ хийж цахилгаан ашиглахгүйгээр хорооллын айлууд гал дээр хоолоо хийж байхад хүртэл нугарч гараад байгаа талаар иргэдээс гомдол ирээд буй.
Арваннэгдүгээр сарын төлбөр өндөр бодогдсонтой холбоотойгоор УБЦТС нь доорх тайлбарыг өгсөн байдаг.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нийтийн аюулгүй байдал болоод халдваргүйжилтээс хамгаалах мөн ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хэрэглээний дундаж буюу хэрэглэгчийн хэрэглээний өсөлтийг харгалзан бодсон. Сүүлийн үед иргэдээс гомдол ирсэн, хэрэглээ өндөр гарсан, тоолуураа шалгуулах гэсэн хүсэлт гомдлууд ирсэн үүний дагуу хэрэглэгчийн төв болоод 70047004 утсаараа хэрэглэгчийн хүсэлт гомдлыг хүлээн аваад барагдуулж ажиллаж байгаа тухай албаны хүн мэдэгдсэн.12 дугаар сарын 15 хүртэл бүх энэ талаарх гомдлыг барагдуулж дуусна. Эзэнгүй байсан гэсэн айлууд төлбөр бодогдсон асуудал гарсан энэ нь очиж чадаагүй учраас өмнөх гурван сарын хэрэглээний дунджаар гарсан учраас залруулаад явна.... гэх талбаруудыг тус тус өгсөн байдаг.
Эрчим хүчний яамнаас шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилтэд зориулж арваннэгдүгээр сард 1.861.205.893 төгрөгийг олгосон байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифтай холбоотой шийдвэр гаргадаг бол УБЦТС нь иргэдтэй байгуулсан гэрээний дагуу тухайн тарифаар бичилт хийж үнийн бодолт хийдэг. Гэтэл иргэдийн татварын мөнгөнөөс Шөнийн тогны хөнгөлөлтийн санхүүжилтийг олгосон байхад иргэдийн цахилгааны төлбөрийг хэт өндөр бодож тэр тусмаа хөл хорионы үед иргэдэд санхүүгийн дарамт учруулж, стрессдүүлж байгаа нь ойлгомжгүй асуудал юм.
Эрдэнэт, Дархан, Багануур болоод УБЦТС-нд Эрчим хүчний яамнаас арваннэгдүгээр сард олгосон санхүүжилтийг доор зурагнаас харж болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин