Жилд 30 тэрбум төгрөгний орлоготой "ОРЧЛОН" сургуульд хөл хорионы үед 110 саяыг ТӨР олгожээ
Тойрогт нь
/
2020-12-11
Төлбөр өндөр хувийн хэвшлийн сургуулийн ард хувьсах зардалын бизнес чимээгүй өрнөсөөр л.

Түүнд хариуцлага тооцох мэргэжлийн байгууллага, хуулийн заалт алга. Тодруулбал олны танил эрхэмүүдийн сонгодог топ сургууль болох “Орчлон” ЕБС-ийн 2020 оны хувьсах зардалын тайланг хүргэж байна. Энэ жилийн хувьд цар тахалаас үүдэн сургууль, цэцэрлэг цахим хэлбэрээр хичээллэсэн. Энэ үеэр үйл ажиллагаа нь зогссон хэдий ч 110.304.800 төгрөгний хувьсах зардал авсан байна. Дээр дурьдсан “Орчлон” сургууль нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд та бүхний сайн мэдэх MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын эхнэр Д.Батмөнх захиралаар нь ажилладаг юм.

“Орчлон” ЕБС-ийн жилийн төлбөр

 Бага сургууль:  18.000.000 төгрөг (6500 доллар)

Дунд сургууль: 21.000.000 төгрөг  (7600 доллар)

Ахлах сургууль: 23.000.000 төгрөг (8300 доллар) байдаг.

Тус сургууль 2014-2015 оны хичээлийн жилд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн 15,000 гаруй м2 талбай бүхий цогцолборыг Хан-Уул дүүрэгт байгуулж ажиллаж ирсэн.  Ингээд тооцоод үзэхээр тус сургуулийн нэг жилийн орлого 30 тэрбум  орчим төгрөг. Энэ их мөнгөний орлоготой сургууль төрөөс хувьсах зардал авахгүй байсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж хангалттай ашиг олмоор. Гэтэл хөл хорионы үед авсан 110 сая төгрөг юунд зарцуулагдсан бэ. Ирэх жил хувьсах зардал гэж хэдэн төгрөгний төсвийн гэрээ хийх вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.