ИЖИЛ ЧИГ ҮҮРЭГТЭЙ 14 байгууллагыг нэгтгэж 7 болгох юм бол ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-12-11

Нийслэлийн харьяа 29 төрийн байгууллага байдаг бол 34 хэрэгжүүлэгч байгууллагатай, захирагчийн ажлын албаны 12 байгууллага Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. 2020 онд нийслэлд 1 их наяд, 211 сая 600 мянган төгрөгийн төсөв батлагдсан. 314 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээдэг.

Тэгвэл Хотын даргын болон Захирагчийн ажлын албанд нэг үүрэгтэй хэрнээ ажлын үр дүн огт гардаггүй ӨНДӨР САНХҮҮЖИЛТ авдаголон харьяа газар байна. Тухайлбал

Нийслэлийн орон сууцны корпорацийг Орон сууцны дэд бүтцийн газартай ижил чиг үүрэгтэй тул нэгтгэж болно.

Байгаль орчны газрыг Аялал жуулчлалын газартай нэгтгэх. Монгол Улсын Засгийн газрын салбар Байгаль орчин, Аялал жуулчлалын яам гэж байхад нийслэлд нэг чиг үүргийн хоёр байгууллага

Хот байгуулалт, хөгжлийн газрын дэргэд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт, судалгааны институт НӨҮГ-ийг нэгтгэх,

Хөдөлмөр эрхлэлтийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй нэгтгэх

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэргийг нэгтэх

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-тай нэгтгэх болмоор юм. Ингэснээр 10 орчим тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаж байна.

Дээрх байгууллагууд нь жил бүр нийслэлээс 300 саяаас 2 тэрбум хүртэлх хэмжээний төсөв авдаг. Харамсалтай нь зарим байгууллагынх нь шилэн данс, вэйбсайт нь ажиллахгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.143.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.