Нийслэлийн харьяанд байдаг зарим үйлдвэрийн газруудыг нэгтгэж сул урсаж байгаа төсвийг хэмнэх боломж одоогийн хотын дарга Д.Сумъябазарт байна. Нийслэлийн төсөв тасалдсан, улсад төвлөрүүлэх оролого нь бүрдэхгүй байгаа болон коронавирусийн цар тахлаас шалтгаалан цэцэрлэг, боловсролын байгууллагуудын ажил явахгүй, улмаар цэцэрлэгүүд амарчихсан энэ үед төсвөө хэмнэж аль болох иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах нь чухал юм.
Улаанбаатар хотод 685 цэцэрлэгт 120 мянга 576 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Тэдгээр хүүхдүүдийн хоол хүнсийг нийслэлээс даадаг гэсэн үг. Дараах үйлдвэрийн газрууд нь нийслэлээс санхүүжиж улмаар хувийн аж ахуй нэгжүүдээс мах, сүү, тараг, боорцог, хүнсний ногоо, гурил будаагаа ӨНДӨР ҮНЭЭР бэлтгэн авч нийлүүлдэг.
Улаанбаатар хотод дөрвөн аж ахуй нэгж энэ үйлчилгээг гүйцэтгэж байна.
“Асгат” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн төрийн өмчит 30 цэцэрлэгүүдийг хүнсээр хангадаг байна.
“Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ нь Сонгинохайрхан дүүрэг дэх төрийн өмчит 52 цэцэрлэгийн 24.0 мянга гаруй хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг.
"Багачууд Хүнс" ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 65 цэцэрлэгийн 13000 гаруй хүүхдийг хүнсний бараа, бүтээгдэхүүнээр хангадаг.
“Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргүүдийн нийт 67 цэцэрлэг болон 2 яслийн 12.000 орчим хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангадаг
Тус тусдаа удирдлага бүтэц орон тоотой, байр савтай ИЖИЛ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ эдгээр үйлдвэрийн газруудыг нэгтгэж нэг удирдлагаар хангахад болохгүй гэх зүйл үгүй. Тэгэхгүй бол ХЭН НЭГ УЛС ТӨРЧИЙН ХАЛААСНЫ ХҮН очоод энд тэндэхийн компаниас чанаргүй, баталгаагүй хүнс худалдан авч төрийн мөнгийг ҮРЭН ТАРАН ХИЙХ эрсдэлтэй юм. Нэг компанинй захирал байсан нөхөр АВЛИГЫН ХЭРГЭЭР ял шийтгүүлсэн тохиолдол ч бий. Тэгэхээр нэгтгэж Захирагчийн ажлын албанаас шууд удирддаг бочлихвол төсөвт ч хэмнэлттэй, хянахад ч амархан болох давуу тал бий болно гэдгийг Д.Сумъяабазар даргад зөвлөе.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин