Монгол хүүхдэд Хятад хэлний боловсрол олгодог "Үй цай" ЕБС-д 244 саяыг ТӨР олгожээ
Тойрогт нь
/
2020-12-12

Төлбөр өндөр хувийн хэвшлийн сургуулийн ард хувьсах зардалын бизнес чимээгүй өрнөсөөр л. Түүнд хариуцлага тооцох мэргэжлийн байгууллага, хуулийн заалт алга. Тодруулбал олны танил эрхэмүүдийн сонгодог топ сургуулийн нэг болох “ҮЙ ЦАЙ” ЕБС-ийн 2020 оны хувьсах зардалын тайланг хүргэж байна. Энэ жилийн хувьд цар тахалаас үүдэн сургууль, цэцэрлэг цахим хэлбэрээр хичээллэсэн. Энэ үеэр үйл ажиллагаа нь зогссон хэдий ч 244169000 төгрөгний хувьсах зардал авсан байна. Дээр дурьдсан “ҮЙ ЦАЙ” сургууль нь 1997 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль юм. Д.Баяр болон түүний эхнэр үүсгэн байгуулсан. “ҮЙ ЦАЙ” ЕБС-ийн жилийн төлбөр ойролцоогоор 6500000 төгрөг байдаг. Мөн нэмээд нэг хүүхдийн хоолны мөнгө сардаа 80000 гаруй төгрөг авдаг.

“ҮЙ ЦАЙ” сургуультай холбоотой эцэг, эхчүүдийн гомдол өнөөдрийг хүртэл тасардаггүй. Гэсэн хэдий ч тус сургууль өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, төр хувьсах зардал гэж хэдэн зуун саяар нь олгосоор л.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.