"Эрдэнэс Монгол" ХХК нь 2020 оны Арванэгдүгээр сарын 11-ны өдөр Хөгжлийн банканд хоёр тэрбум 700 сая төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тушаасан байна. Яагаад ийм их хэмжээний мөнгийг хөгжлийн банканд зээлийн хүүгийн төлбөрөөр тушаадаг вэ?. 2019 онд мөн адил зээлийн хүүгийн төлбөрт Нэг тэрбум 380 сая төгрөг тушаасан байдаг. 2019, 2020 оны зээлийн хүүгийн төлөлт нийлээд 4.080.000.000 төгрөг болж байна. Хөгжлийн банкны шилэн дансанд тухайн саруудын энэхүү орлого нь тусгагдаагүй байна. Тйимээс зээлийн хүү гэхээс өөр тодорхой тайлбар мэдээлэл алга. Тйимээс ямар учиртай зээлд хүүгийн төлөлтийг хийж байна вэ? гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд нь төсвийн ерөнхийлөн захирдаг. Харин Эрдэнэс Монгол ХХК-г дарга нь Д. Хаянхярваа юм.
Эрдэнэс Монгол компаны үйл ажиллагаа:
“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.
Хавсралт 1: 2019 оны шилэн дансны мэдээлэл
Хавсралт 2: 2020 оны шилэн дансны мэдээлэл
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин