ТАНИЛЦ: Нийслэлийн төсвөөс 2 тэрбум 275 сая төгрөг "ХУМСАЛДАГ" хоёр КОМПАНИ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-12-14

Жил бүр нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний ТӨСӨВ ХУСДАГ ашиггүй, үр дүн нь тодорхойгүй нэлээд олон байгууллага бий. Тэдний төлөөлөл бол Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК болон Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нар юм.

 

Дээрх байгууллагууд Нийслэлд хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, гадаад дотоод харилцааг холбох зорилгоор анх бий болсон байгууллагууд юм. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ий үйл ажиллагааны зардал 500,000 саяыг төсөвлөсөн бол 2020 онд 950 сая төгрөгийн төсөв батлагдсан.  

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-ий дүрмийн сангийн хөрөнгө 4,500,000 саяыг тусгасан бол жилд 1 тэрбум 325 сая төгрөгийн төсөв батлагдсан.  Гэвч тэдний үйл ажиллагаа тодорхойгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.