"МИАТ" ХК сүүлийн 2 сард 1 тэрбумын шатахуун "Сод монгол" ХХК-аас худалдан авчээ
Тойрогт нь
/
2020-12-15

"МИАТ" ХК сүүлийн 2 сард 1 тэрбумын шатахуун "Сод монгол" ХХК-аас худалдан авчээ

Монголын хамгийн анхны иргэний агаарын тээвэр буюу МИАТ ХК нь анх 1956 оноос анхны шуудан, тээврийн тогтмол нислэгүүд хийж эхэлсэн ба өдийг хүртэл Монгол улсын нүүр царай болж тогтмол шинэчлэлт хийн олон улсын 9 чиглэлд байнгын  нислэг үйлдэж буй хамгийн том авиа компани билээ.

Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Иргэний Агаарын тээврийн салбарт баримтлах Төрийн бодлогыг баталсан ба энэхүү бодлогын хүрээнд одоогийн нийт нислэгийн цагаа даруй 2 дахин ихэсгэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч дэлхий даяар цар тахал тархсантай холбоотойгоор олон улсын бүхий л нислэгүүд хойшлогдож зөвхөн онцгой болоод тусгай үүргийн нислэгүүдийг хувиарын дагуу хийж гүйцэтгэж байгаа юм.

МИАТ нь 2020 оны аравдугаар сар болон арваннэгдүгээр саруудад нийт 1.148.500.000 төгрөгний шатахууныг 5071264249 тоот данснаас шилжүүлэг хийн худалдан авчээ. Тухайн компани Дотоодод коронавирусын халдвар тархсан энэ үед тусгай үүргийн нислэг гадагшаа болон дотогшоо хувиарын дагуу хийгдээгүй байдаг. Үйл ажиллагаа нь түр зогссон энэ үед шатахуун худалдан авсан гэх тодотголтой тэрбум төгрөгний зарлагын гүйлгээг доор хүргэе.

Хавсралт1:  2020.11.05нд 500 сая төгрөгний шатахуун

Хавсралт2: 2020.11.05нд  17 сая төгрөгний шатахуун

Хавсралт3: 2020.11.17нд 600 сая төгрөгний шатахуун

Хавсралт4: 2020.10.20нд 31 сая төгрөгний шатахуун

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.