Эрчим хүчний яам 2021 оны урсгал зардалдаа 64 тэрбумыг төсөвлөжээ
Тойрогт нь
/
2020-12-15

Эрчим хүчний сайд багц задаргаанд 2021 оны урсгал зардал 62.5 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр санал хүргүүлсэн юм. Тодруулбал: "Эрчим хүчний сайдын багцын урсгал зардлын 95 хувийг эрчим  хүчний үйлдвэрүүдэд олгох татаас эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ЭХҮ-дэд олгох татаасыг бүрэн тусгаагүйгээс болж баруун аймгууд импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлж чадахгүй, эрчим хүчний хязгаарлалтад орох нөхцөлд хүрээд байгаа бол дулааны станцууд засвар үйлчилгээгээ хийж чадахгүй технологийн хоцрогдолд орж салбарын хэмжээнд санхүүгийн алдагдалд ороод байгаа"-*гаа Эрчим хүчний сайд илэрхийлсэн юм.

Мөн “Гэр хорооллын айл өрхүүдэд олгох цахилгаан хөнгөлөлт”-д олгох татаасын тооцооллыг 2020 оны 24.0 тэрбум төгрөгийн санал хүргүүлсэн боловч БОАЖС-ын 2020 оны багцад 12.1 тэрбум төгрөгөөр батлагдаж түгээх сүлжээнүүдэд орлого төвлөрүүлэлт тасарч хүндрэл үүссэн. Мөн БОАЖС-аас тухайн зардлыг 2021 онд Эрчим хүчний сайдын багцад тусгуулах тухай албан бичгийг ирүүлсэн тул 2021 онд цахилгааны хөнгөлөлтөд 28.0 тэрбум төгрөг суулгахаар төсөвлөсөн. Аймгийн төв  арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ  болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлдэг байсныг Засгий газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу уг хөнгөлөлтийг 100% болгоход 4,7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг дээрх зардалд нэмэгдүүлэн оруулсан байна.

 

 


Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.