Барилгын хөгжлийн төв нь Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах захиалагчийн хяналт тавих, барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох, барилгын норм, норматив боловсруулах, зарцуулах үйл ажиллагаа, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох зэрэг үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулан ажилладаг.
“Каркас зураг” ХХК нь Барилга байгууламжийн зураг төсөл хот төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон зайн төлөвлөлт, барилгын бүтэц, хийц, цахилгаан хангамж, холбоо дохиолол, автоматик, цэвэр бохир ус, гадна дотор инженерийн шугам сүлжээ, төсөв тооцоо, зөвлөх үйлчилгээ, хяналтын ажлуудыг гүйцэтгэдэг байгууллага юм. Дээрх үйлчилгээнээс Барилгын хөгжлийн төв нь зөвхөн зөвлөх үйлчилгээг авахдаа 2020.11.10нд Худалдаа хөгжлийн 452486244 тоот данснаас 95.656.000 төгрөг зарлагджээ. Энэ их хэмжээний мөнгийг зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан гэхэд танд итгэл төрж байна уу? Барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үйлчилгээ авч буй байгууллага , хувь хүнтэй хуульд заасны дагуу зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах ёстой. Үнэхээр дээрх өндөр өртгөөр зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бол яагаад зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг баримт болгон хавсаргахгүй байна вэ? гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа юм.
Хавсралт1: "Каркас зураг" ХХК зөвлөх үйлчилгээний төлбөр 95.656.000 төгрөг
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин