Хилийн 0119 анги хөл хорионы энэ үед 439 сая төгрөгөөр төмөр торон саад авчээ
Тойрогт нь
/
2020-12-16

Хилийн 0119 дүгээр анги хагас зуун жилийн түүхийн хугацаанд төр, засгийн болон цэргийн онц чухал обьект, тусгай зориулалтын барилга байгууламж, хүүхдийн сургууль, цэцэрлэг, зуслан гээд олон бүтээн байгуулалтыг хийсэн байдаг.

Мөн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх ажлыг гүйцэтгэдэг Төрийн өмчит аж ахуй нэгж юм. Тэрээр 2020 оны 11-р сард буюу хөл хорионы үеүүдэд 439.618.458 төгрөгний торон саадны төмөр  худалдан авсан байна. Тэгэхдээ Inner mongolia Taiben hot import & ehport  Co: LTD-аас буюу Өвөр Монголоос худалдан авалтыг хийсэн. Хятадын онлайн сайтуудаас торон саадны төмрийн м2 дундаж үнэ судлахад 13$ буюу 24700 төгрөг байна. Энэ тооцооллоор дээрх мөнгөн  дүнд худалдан авалтыг хийвэл нийт 17798мтөмөр торон саатыг худалдан авсан  болж таарна. Энэ агаарын болон бүх хилийг хаасан хөл хорионы хүнд хэцүү цаг үед энэ их хэмжээний мөнгөнд төмөр торон саат авах зайлшгүй шаардлага байсан уу?

Хавсралт1: Торон саадны төмөр авсан гүйлгээ

Хавсралт2: Төмөр саадны үнийн мэдээлэл

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.76.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.