Х.Нямбаатар: СонгиноХайрхан дүүрэгт надтай хамт нэр дэвшсэн нэр дэвшигчид энэ гүтэлгүүдийг зохион байгуулалттай явуулсан
Тойрогт нь
/
2020-12-16

Олон нийтийн дунд хууль зүй, дотоод хэргийн сайд Х. НямбаатарСТА жүжигчин Б. Навчаа нарын маргаан нэлээдгүй газар авч байна. Тодруулбал жүжигчин Б. Навчааг, хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаад өгч прокурорын шатанд яллах дүгнэлт үйлдэж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд хүмүүсийг анхаарлыг татаад байгаа юм.Тэр дундаа энэ асуудал нь олон эцэг,эхчүүдийн анхаарлын төвд орж байгаагаас гадна  14-16 насны охидын сэтгэлд маш эмзэг хүрч байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х. Нямбаатар тайлбарлахдаа “Надад холбоотой олон гүтгэлэг явж байна. Нэг нь 14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг хуулиар зөвшөөрсөн этгээд гэсэн гүтгэлэг явж байна. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцааны тохиролцож орох гэдэг заалт 1926 оноос хойших эрүүгийн хуулиудад зүйлчлээд ирсэн заалт. Би 16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болно гэсэн хууль огт санаачлаагүй.  Өнгөрсөн сонгуулиар СХД-т надтай хамт нэр дэвшсэн нэр дэвшигчид энэ гүтэлгүүдийг зохион байгуулалттай явуулсан. Энэ ажлуудыг гардаж явуулсан хүмүүсийн нэг бол би хэлмэгдчихлээ гэж ярьж байгаа Б. Навчаа гэж хүн. Би өөрөө охин хүүхэдтэй эцэг хүн. Охин хүүхэдтэй хүнийг 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог гэж гүтгэх нь аавуудад яаж тусах вэ? Энэ утгаараа өнгөрсөн зургадугаар сард миний сонгуульд ажиллаж байсан хуульчид жүжигчин Б. Навчааг цагдаагийн байгууллагад өгсөн. Гэтэл энэ хэрэг нь прокурорын шатанд явж байгаа гэсэн мэдээллийг би өчигдөр авсан. Аливаа гүтгэлэгт хэмжээ хязгаар байх ёстой. Огт батлуулаагүй хуулийнхаа төлөө гэр бүл, үр хүүхэд рүүгээ дайруулдаг гүтгэлэгт цаг тавих ёстой гэдэг үүднээс Б. Навчааг цагдаагийн байгууллагад өгсөн” хэмээн мэдэгдсэн. Гэтэл үүнийг хариуд Жүжигчин Б. Навчаа хэлэхдээ: "Өө хөөрхий би чинь сонгуулиар АН намын гар хөл болчихсон гэж байна шдээ.Үгүй л дээ он сар нь тодорхой байгаа сонгуультай огт холбоогүй тэгээд ч би хэн нэгний хөл гар болох хүн биш.Үзэл бодлоо л хувийн орон зайдаа илэрхийлсэн.Таны агуу их нэр хүндэд халдаагүй.Би ээж хүн миний том охин 14 настай.Хууль өөрөө алдаатай.21 нас хүрээгүй хүнд архи зарахгүй гэдэг шиг тодорхой болгочихвол уг нь" гэв. ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.