Ж.Батзанданг Унгар улсын ТӨРИЙН ГАВЬЯАНЫ ЗАГАЛМАЙ одонгоор шагналаа
УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намыг үүсгэн байгуулагч Ж.Батзандан Унгар улсын Төрийн хүндэтгэлийн Загалмай шагнал хүртлээ. Түүний шагналыг Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Борбалаг 2020 оны 12 сарын 18-нд гардуулан өглөө.
Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-Унгарын бүлгэмийн даргаар ажиллаж, хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрбээр өмнө нь Унгар улсад сурч боловсрол эзэмшсэн нэгэн юм.
Хоёр улсын хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, боловсрол, спорт, соёл урлагийг хөгжүүлэх, харилцан туршлага судлах зэрэг чухал ач холбогдолтой үйлсэд хүчин зүтгэсэн хувь нэмрийг нь Унгар улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч энэхүү шагналд тодорхойлжээ.
Тус шагналыг гардан авахдаа Ж.Батзандан нь “Хоёр улсын найрамдалт харилцаа улам өргөжин тэлэх болно гэдэгт итгэлтэй байна. Өчүүхэн миний зүтгэлийг үнэлсэнд баярлалаа. Цаашид хүчин зүтгэх болно” хэмээлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.163.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин