Хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогссон ОНЬСХОН цэцэрлэгт ТӨРӨӨС 95 сая төгрөг олгожээ
Тойрогт нь
/
2020-12-22

Бид хувийн сургуулийн хувьсах зардалын тухай хөндөж өнгөрсөн энэ жилийн эхний хагаст хувьсах зардал авсан сургуулиудыг цувралаар мэдээллэсэн билээ. Энэ жилийн хувьд корона вирусээс үүдэн хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэсэн. Гэсэн хэдий ч хувийн сургууль хувьсах зардалаа хэвийн авсаар он дуусч байна. Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус сургуулиудаас тодруулга авах гэсэн боловч тайлбар өгөх сургууль олдсонгүй. Үргэлжлүүлэн хөл хорионы үед хувьсах зардал авсан цэцэрлэгүүдийн шилэн дансыг баримттай хүргэж байна. Хүмүүсийн сайн мэдэх “ОНЬСХОН” цэцэрлэгт энэ жил төрөөс нийт 95.377.900.00 төгрөгний хувьсах зардал олгожээ. Тус цэцэрлэг нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Оньсхон1,2 гэсэн салбартай болж үйл ажиллагаагаа тэлсэн. Удирдлагаар нь  Т.Мөнх-Алдар ажилладаг юм.

 Тус цэцэрлэгийн нэг сарын төлбөр 200.000.00 төгрөг байдаг. Тооцоод үзэхээр нэг жилийн төлбөр нэг хүүхдийн 2.400.000.00 төгрөг болж байна. Нэг цэцэрлэгт хамгийн багадаа 50 хүүхэд хэмээн тооцоод үзэхээр хоёр цэцэрлэгийн нийт 100 хүүхдийн төлбөр 240.000.000.00 төгрөг болж байна. Жилийн төлбөрийн хамгийн багаар тооцоод үзэхэд бүтэн нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгөн дүн гарч байна. Тийм байхад улсаас нэмж ахин нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө хувьсах зардал нэрээр олгож буй нь хэр шудрага боловсролын тогтолцоо вэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.